Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

МУИС-ийн оюутнууд малчдад туслах сая гаруй төгрөгийг цуглуулжээ

2016-03-13 11:38:09
Error loading player: No playable sources found

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс МУИС-ийн захиргаанд өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай 18 аймгийн 98 сумдад 18-42 см зузаан цастай байгаатай холбогдуулан мөнгөн болон эд зүйлсийн туслалцаа хүргэх ажлыг орон даяар эхлүүлсэн тул нэгдэхийг хүссэн билээ.

МУИС-ийн Оюутны албанаас Магистрант докторантурын оюутны холбоо болон клубуудтэй хамтран 3 өдрийн туршид хандивын аяныг 3 дахь өдрөө зохион байгуулж өнөөдрийн байдлаар нийт 1 330 000 төгрөгийг  цуглуулаад байна.

Хандивыг гарын үсэг бүхий хуудас, албан ёсны лац, цоожтой хайрцагтайгаар цуглуулж, энэ сарын 14-16-ны өдрүүдэд Бүрэлдэхүүний сургуулийн захиргаа, тэнхим бүрээр зохион байгуулж, 17-ны өдөр албан ёсоор МУЗН-ийн хамт олонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

МУИС-ийн оюутнууд малчдад туслах сая гаруй төгрөгийг цуглуулжээ  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.55.80.xxx [85.55.80.xxx] 2016-03-13 19:30
malchid yaxlaaraa zud boloxoor xotiin bidnees albatai yum shig tatvar avdag bn aa maxaa bidend unegyu ugdug biluu

Бидэнтэй нэгдээрэй