
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл тус байнгын хорооны ажлын албаны хүмүүсийн хамтаар өчигдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр Засаг дарга С.Эрдэнэбаяр, ИТХ-ын дарга Б.Батнасан нар дүүргийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв. Засаг дарга С.Эрдэнэбаяр, ”Нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхан” хөтөлбөрт үндэслэн Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол гоёл, Монгол соёлоороо бахархах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээ дэмжих зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагийг “Монгол гоёлын өдөр” болгосон. Түүнчлэн, Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг үндэслэн дүүргийнхээ иргэдэд, төрийн албан хаагчдад зориулж мэргэшлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үргэлжлүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 15 ортой хэвтэн эмчлүүлэх стационартай, түргэн тусламжийн хоёр авто машинтайгаар үйлчилгээ үзүүлж байгаа талаар тус төвийн дарга Х.Ганбат танилцуулсан юм. Тэрээр тулгамдаж буй асуудлуудын талаар, эмнэлэгийн барилгын даацын болон даацын бус хийц бүтээц эвдэрч гэмтсэн тул барилгыг цаашид хэвийн байдлаар ашиглах боломжгүй гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан гэлээ. Түүнчлэн, нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, чанартай хүргэхэд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгаа талаар дуулгалаа.
Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл Багахангай дүүрэгт ажиллалаа | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.