
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 1-3-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана. Орон нутгийн томилолтын эхний өдөр Булган аймагт ажиллаж, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллах юм. Түүнчлэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Энэ өдөр үргэлжлүүлэн Орхон аймагт ажиллаж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийх юм.
Улсын Их Хурлын дарга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын дарга орон нутагт ажиллана | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.