Шууд Chart

481 хууль зүйн нэр томьёо хуульчлагджээ

2016-04-08 15:21:50

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хуралд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Ж.Эрдэнэбулган, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн зөвлөх, Академич С.Нарангэрэл, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Академич Л.Болд, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар 2008-2015 онд нийт 112 хууль шинээр болон шинэчилсэн найруулгаар батлагдсан байна. Давхардсан тоогоор нийт 481 шинэ хууль зүйн нэр томьёо хуульчлагдсанаас 450 монгол, 31 гадаад нэр томьёо хуульчлагдсан гэдгийг хуралдааны үеэр онцолсон юм.


481 хууль зүйн нэр томьёо хуульчлагджээ  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй