Шууд Chart

Сард нэг өрх цахилгааны төлбөрт 250-300 мянган төгрөг төлж байна

2016-04-13 17:44:00

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тус байнгын хорооноос УИХ-ын тухай хуулийн 19.2.7 дахь хэсэгт заасны дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгааг онцлоод “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч А.Ариунболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор нараас ирүүлсэн өргөдлийн дагуу “Өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож байгаа” талаарх гомдлыг хэлэлцэж эхлэв.

Орон сууц барьж буй зарим компани, иргэн оршин суугчдаас цахилгаан, эрчим хүчний төлбөрийг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцон авч хэрэглэгчдийг хохироож байгаа зөрчил тасралтгүй гарсаар байгааг уг уулзалтад оролцсон иргэд хэлж байлаа. Тодруулбал, 2015 онд 17500 өрхөөс 948.150.000 орчим төгрөгийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар тооцонжавсан байна. Энэ дагуу удаа дараа асуудал хариуцсан шат шатны байгууллагуудад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн. Нэг өрх сард дунджаар цахилгааны төлбөрт 250-300 мянган төгрөг төлж байна гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цэрэндолгор хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн иргэдэд цахилгааны төлбөрийн асуудал хүндрэлтэй байдгийг тэмдэглээд 80 метр квадратаас дээш талбайтай орон сууцны цахилгааны төлбөрийн суурь үнэ гэж 15 мянган төгрөг авч байгаа талаар тайлбар өгөхийг хүслээ. Энэ асуултад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Батсайхан цахилгааны төлбөрийн суурь үнэ 2000 төгрөг байдгийг хэлээд 15 мянган төгрөг авах нь үндэслэлгүй болохыг хэлсэн. Тэрбээр, иргэдээс аж ахуйн нэгж, байгууллагын тарифаар төлбөр авч байгаа нь тухайн орон сууцыг хариуцагч компаниудын үйл ажиллагаанаас хамааралтай. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахилгааны тэжээлийн нөөц кабельгүй, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүйгээс улсын комисс хүлээж авахгүйгээс дээрх хүндрэл үүсэж байгааг дурдав.

Айл өрхөд цахилгаан борлуулах тарифыг /НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид багтаан энгийн тоолууртай хэрэглэгчийн иргэний сарын нийт хэрэглээ 150 кВт.ц хүртэл бол 79 төгрөг, сарын нийт хэрэглээ 151 кВт.ц болон түүнээс дээш бол 96.60 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа юм байна. Харин 2 тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 84 төгрөг, оройн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ төгрөг байдаг байна.

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгаан борлуулах тарифыг хэд хэдэн ангиллаар тогтоосон байна. Жишээлбэл, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт энгийн оолууртай бол 155.90 төгрөг, бусад аж ахуйн нэгжийн энгийн тоолуурт 128.50 төгрөг, Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэгт улирал болон өглөө, оройн цагаас хамаарч 77.10-128.50 төгрөг байхаар зохицуулжээ.

Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны тогтоол гаргахаар тогтлоо.


Сард нэг өрх цахилгааны төлбөрт 250-300 мянган төгрөг төлж байна   
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-04-14 10:44
2 тоолууртай ед өдрийн цагийн цахилгааны тарифыг 104 төгрөгөөр бодож Хан-Уул авдаг, Тэгэхлээр бид илуу мөнгө төлж байгаа юм байна. Хаана хандах

Бидэнтэй нэгдээрэй