Шууд Chart

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого хийж байна

2016-04-26 09:18:24

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийн дагуу нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллогын комисс нь нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг дүүрэг тус бүрт 2016 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулах юм. Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын маягтыг ашиглах зааврын дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, дүнг 2016 оны зургаадугаар сарын 30-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулан баталгаажуулна. Нийслэлийн тооллогын комиссыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдана.


Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого хийж байна  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй