Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулалгчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгний газраас сүүлийн 2 жилийн хугацаанд өгч байгаа мэдээллээр Энхтайваны өргөнчөлөө, Их тойруу, Багатойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоносс 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж байгааг юм байна.
Харин гэр хороолллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ.
Дээрх орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2100 иргэн хашаагаа орон сууцаар сольжээ. 2016 онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Энэ оны эхний улирлын байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ байрандаа оржээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд ашиглалтад
орох орон сууцны барилгын мэдээлэл
орох орон сууцны барилгын мэдээлэл
Д/д | Байршил | Төсөл хэрэгжүүлэгч | Ашиглалтад орох хугацаа | Байрны тоо /айл/ |
|
Баянзүрх дүүргийн 8,16-р хороо, Батлан хамгаалах их сургууль орчим | Баганат өргөө ХХК | III улирал | 144 |
Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн түншлэл | I улирал | 168 | ||
II улирал | 168 | |||
III улирал | 168 | |||
|
Баянзүрх дүүргийн 13,14-р хороо, Орон сууцны XVI хороолол орчим | Моннис урбан девелопмент ХХК | IV улирал | 336 |
Зургаан талт ХХК | I улирал | 150 | ||
III улирал | 200 | |||
|
Баянзүрх дүүргийн 2-р хороо Мамба дацан орчим | Магма од ХХК | III улирал | 81 |
IV улирал | 36 | |||
|
Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо, Орон сууцны VII хороолол орчим | Бэрэн групп ХХК | VI улирал | 720 |
Пример инвестмент групп ХХК | II улирал | 60 | ||
IV улирал | 60 | |||
|
Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчим | Цэлмэг Ази ХХК | III улирал | 70 |
|
Хан-Уул дүүргийн 8-р хороо | Ажнай цэгц ХХК | III улирал | 96 |
|
Баянгол дүүргийн 11,12, 22-р хороо | Очирням проперти девелопмент ХХК | IV улирал | 63 |
Грийн ресурс констракшн ХХК | III улирал | 112 | ||
IV улирал | 96 | |||
|
Чингэлтэй дүүргийн 13,15-р хороо хайласт орчим | Асар өргөө ХХК | III улирал | 40 |
Буурал сутай ХХК | II улирал | 88 | ||
|
Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо Толгойт орчим | Стандарт проперти групп ХК | II улирал | 262 |
IV улирал | 532 | |||
|
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуу орчим | Назу проперти групп ХХК болон Хаус жейд ХХК-ийн түншлэл | IV улирал | 74 |
|
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим | Хера пропертийз ХХК | II улирал | 320 |
Нийт | 4044 |
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 318 айлын орон сууц ашиглалтад оржээ | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.