Шууд Chart

Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгуулав

2016-04-27 10:04:24

Японы "Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны зөвлөхийн баг “Хотын тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах нь” сэдэвт  сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-15-нд Улаанбаатар хотноо боллоо.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Нийслэлийн болон төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, энэ чиглэлээр судалгаа хийдэг их сургууль, судалгааны байгууллагын төлөөллүүд сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Сургалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй ирээдүйн тээврийн эрэлтийн өгөгдлийг боловсруулах, боловсруулсан үр дүнд үнэлгээ хийх, тээврийн загварчлалын талаарх суурь мэдлэг олгох, цаашид Улаанбаатар хотын тээврийн төлөвлөлтийг хэрхэн хийх аргачлал, алхмуудын талаар танилцууллаа. Сургалтын явцад Улаанбаатар хотын тээврийн одоо байгаа мэдээ, өгөгдөл, олон улсын төслүүдийн жишээнүүд дээр ажиллаж “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх” төслийн зорчигч урсгалын загварчлал, ерөнхий хөгжлийн зураглалыг боловсруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид тодорхойлж байсан юм.


Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгуулав   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй