Шууд Chart

Мишээл экспо дахь “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлт даваа гарагт болно

2016-04-27 10:37:53

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна. Төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэлсэн.
Харин Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-ийн баруун жигүүрийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь
  • 1336 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө /Server room/
  • Хяналтын камерын өрөө /Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.
Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төв Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна

Мишээл экспо дахь “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлт даваа гарагт болно  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй