Шууд Chart

Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна

2016-04-27 12:29:39

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод энэ сарын 24-29-нд болж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч А.Н.Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийн хүрээнд түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв Азийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном- Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болно. Түүнчлэн Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт-Петербургийн Опера хөгжмийн театрын тоглолт болох юм байна.


Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй