
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.
Энэ журмын дагуу дөрөвдүгээрр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.