
УИХ- аас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан. Энэхүү тогтоолыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост, Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хамгаалалтад авах шийдвэр гаргасан юм.
“Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад чухал үүрэг гүйцэтгэсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал илэрхийлж, нутгийн иргэд болон тус сангийн төлөөлөл өнөөдөр талархал, дурсгалын зүйлийг гардуулан өглөө.
Уг талархалд,
“Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Тост, Тосонбумбын нурууг Монгол Улсын Их Хурлаас 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.
Эрхэм Та Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас гаргасан онц мэргэн шийдэлд өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаар нөлөөлж, нутгийн иргэд, дэлхийн хэмжээнд ховордож буй цоохор ирвэс түүний ивээл доорх амьтан ургамлын амьдрах, ургах таатай орчин болж буй газар нутгийг хамгаалах үйлсэд идэвхийлэн манлайлж оролцсон учир энэхүү талархал, дурсамжийг хадгалуулав.
Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал
Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа
2016 оны 04 дүгээр сарын 15” гэжээ.
Эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлэв | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.