Шууд Chart

Дүрэм зөрчсөн жолоочийг баривчлах шийдвэр гаргах албан тушаалтныг тодорхой болгоно

2016-04-28 14:48:28

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл буюу “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” гэсэн зүйлээр зохицуулагдаж байсан харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг дэх зарчимтай зөрчилдөж байгаа юм байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь тодорхойгүй, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна. 

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зохицуулалтуудыг тусгажээ. 

Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжтой болж хууль зүйн хариуцлага буюу шийтгэл гарцаагүй, үр нөлөөтэй болно гэж үзсэн байна.


Дүрэм зөрчсөн жолоочийг баривчлах шийдвэр гаргах албан тушаалтныг тодорхой болгоно  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-30 22:06
ТАКСИ БУСАД ТЭЭВРИИН ХЭРЭГСЭЛ БОЛОН БҮХ ЖОЛООЧ НАРАА УРИАЛЖ БАИНА ТА БИДЭНД ТҮГЖРЭЛГҮИ ЗАМ МАШИН ЗОГСООЛ ГАРГААД ОГВОЛ ХУУЛИИН ӨМНӨ БИД НОМХОН
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-30 22:02
ЖОЛООЧ БИД ХУУЛИИГ ДАГАЖ МӨРДӨЖ БОЛНОО ХАРИН БИДЭНД ТҮГЖРЭЛГҮИ ЗАМ ЗОГСОХ ЗОГСООЛ ЭНЭ \2 ЗҮИЛИИГ\ ХАНГААД ӨГ БУСАД ОРНЫ ЖИШИГ ЯРЬДАГ ДАРГА ЦАГДАА НАРАА ХУУЛЬ ХАТУУ ОРОНД ХҮНИИ ТААТАИ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭЭД ДАРАА Н ХУУЛИАР ШАХДАГ ЮМДАА

Бидэнтэй нэгдээрэй