Шууд Chart

Г.Уянга: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой

2016-05-04 14:19:53

Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлуудаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын санал тусгагдсан байсан юм. Үүнтэй холбогдуулан Г.Уянга гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлсэн. Тухайн үед нь би хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудал хэмээн хүндэтгэлтэй хандсан. Жастин Капла нь уучлал үзүүлсний дараа Монгол Улсад учруулсан өрийг төлөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар зувчуулж эхэлсэн. Саяханаас энэ өрийг төлөхгүй гэсэн асуудал яригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага аваад байна. АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн ч татвар төлөхгүй гэж байгаа нь харамсалтай байна. Энэ нь Монгол Улсыг доромжилсон, дорд үзсэн явдал юм. Түүнчлэн татварын асуудалтай олон хүн өршөөгдөж болох нь гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ бол шударга ёсыг үнэгүй болгож байгаа үйлдэл. Иймээс татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох хэрэгтэй. Иймд энэ асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусгавар болмогц үргэлжлүүлэн хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэлээ.


Г.Уянга: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй