Шууд Chart

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ

2016-05-05 14:50:13

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхийлөгчөөс өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Ганбат Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгасан шилжилтийн үеийн зохицуулалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль болгох зэрэг төслүүдийг Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан хуулийн төсөлд тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэх чиглэлээр холбогдох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, А.Тлейхан нар асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тус байнгын хороо Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухалйбал, төслийн 3 дугаар зүйлийг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болгож, 1 дүгээр зүйл. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.” өөрчлөн найруулж, хуулийг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй