Шууд Chart

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2016-05-06 10:08:05

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд, 


  • “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам”-ын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тус журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төслийг хэлэлцэж, хуульд нийцүүлэн зарим заалтыг өөрчлөн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өглөө.
  • Монголд анх удаа өрхийн нийтийн тээврийн зорчилтын судалгааг Улаанбаатар хотод хийх гэж байна. Энэ нь нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийн хэрэгжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гар утас ашиглан иргэдээс судалган авах юм. Судалгаа нь  шийдвэр гаргагч нарт түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээг сайжруулахад бодит мэдээлэл болох юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй