Шууд Chart

Ц.Даваасүрэн гишүүний тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор хэлэлцлээ

2016-05-06 17:16:23

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг өгөх Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцын тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай гэж тайлбарласан. Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.


Ц.Даваасүрэн гишүүний тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор хэлэлцлээ  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй