
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн 3 дугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар давж биелсэн дүнтэй байгаа юм байна.
Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар 2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодит нөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй байгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ
Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ | ||
Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.