Шууд Chart

Монгол Улсад интернетээр садар самуун явдал сурталчилж болох уу

2016-05-13 16:00:00

Англи хэлний “pornography” гэх үгийг монгол хэлэнд садар самуун гэж орчуулсан байдаг. Дэлхий даяар 4.2 сая садар самууны веб сайт байна. Энэ нь нийт веб сайтын 12 хувь болж байна. Ийм веб сайтыг үзсэн этгээдийн тоо 72 сая байжээ. Түүний 40 сая нь америкчууд байжээ.

Мөн өдөр бүр интернетийн хайлтын 1/4 (68 сая) нь садар самуун явдал сурталчилсан материалыг хайсан байдаг.  Үүнээс гадна интернет хэрэглэгчдийн 42.7 хувь нь садар самууныг үздэг бол, 34 хувь нь садар самуун материалд “өртөж” үздэг байна. Үүнээс гадна нэг ноцтой зүйл нь интернетээр садар самууныг үздэг хүүхдийн дундаж нас 11 байгаа явдал юм.

Энэ нь дэлхийн улс орнуудад садар самуун явдал хууль ёсны зүйл эсэх тухай асуухад хүргэж байна. Улс бүр бүрэн эрхт, тусгаар тогтносон болохын хувьд эрх зүйн зохицуулалт нь харилцан адилгүй. Иймээс садар самуун явдлын эрх зүйн зохицуулалтаар нь улс орнуудыг дараах байдлаар ангилж болно. Үүнд:

  • Садар самуун явдлыг хууль ёсны гэж үздэг улс
  • Садар самуун явдлыг хууль ёсны бөгөөд зарим хязгаарлалттай улс
  • Садар самуун явдлыг хууль бус гэж үздэг улс

Монгол Улсын хувьд 1998 онд “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуультай болсон. Тус хуульд тодорхойлсноор "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг ойлгоно.

Тус хууль батлагдах үед интернетийн хэрэглээ түгээмэл бус, хэрэглэгчийн тоо цөөн байсан. Гэвч хуульд “бусад хэлбэрээр” гэх хэллэгийг оруулсан нь тус хуулийн зүйл, заалт нь интернетээр садар самууныг үзүүлэхэд хамаарахаар байна.

Хуулийн 5.1-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно”, 5.2-т “садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно” гэж нас харгалзахгүйгээр тус тус заасан.

Эндээс дараах асуулт урган гарч байгаа юм. Үүнд:

  1. Интернет нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мөн үү?
  2. Интернет дэх садар самууны бичлэг нь кино, дүрс бичлэг мөн үү?

Энэ асуултад хариулахын тулд интернет дэх садар самууны материалын онцлогийг тодорхойлоё. Интернет дэх садар самуун нь зураг, дүрс бичлэг хэлбэртэй байдаг. Энэ нь дээр дурдсан хоёр дахь асуултад “мөн” гэж хариулах нөхцөл болж байна.

Иймд Монгол Улсад интернетээр садар самуун явдал сурталчилж болохгүй бөгөөд тийм зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, хадгалахыг хориглоно.

Гэвч Монгол Улсад интернетээр садар самуун явдал бүхий дүрс бичлэг, зураг үзэх боломж байсаар байгаа. Энэ нь дээр дурдсанаар дэлхий даяар монголчуудын тооноос хоёр дахин их садар самууны веб сайт байгаатай холбоотой байж болох юм.

Ийм шалтгаанаар хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх, хүүхэд багачууддаа садар самуун явдал сурталчилсан зүйлсийг үзүүлсээр байх уу?

Монгол Улсын “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуулийн 13.3.2-т зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тус хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна.

Энэ нь интернетээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэх үүрэг цагдаагийн байгууллагад байгаа болохыг харуулж байна. Энэ чиг үүргийг цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгэж чадах уу?

Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1-т зааснаар цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг баримтална.

Тэгвэл цагдаагийн албатай хамтран ажиллах төрийн байгууллага бий юу?

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д зааснаар тус хороо нь контентийн үйлчилгээтэй холбогдсон харилцаанд төрийг төлөөлөн оролцоно. Энэ нь интернетээр садар самуун явдал сурталчлахтай тэмцэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээсэн болохыг харуулж байна.

Гэхдээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадна иргэд, олон нийт буюу эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүд интернетээр садар самуун явдал сурталчилсан зүйл үзэж буй эсэхэд хяналт тавих нь зохистой.


Монгол Улсад интернетээр садар самуун явдал сурталчилж болох уу  
Үзсэн: 4049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
188.64.243.xxx [188.64.243.xxx] 2016-05-13 23:18
baih yum bigaagaaraaa l baig . bitgiii komnist zan gargaad dalduuur darvagnaj heden 100 1000 aar sex boolchlol hiij baisan oros hujaag har ., sex gvi bol hvn araatnuuud l bolj huvirna ; etsest ni muhno

Бидэнтэй нэгдээрэй