Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд “Кыргызалтын” НХН-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2016-05-16 15:50:15

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.16/ Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн дэд ерөнхийлөгч Сыганбек Абдрахмановыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Сыганбек Абдрахманов, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн талаар мэдээлэл өгч, танилцуулсан юм. 
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг хэмээн үзэж, цаашид харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны парламентын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. 
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцов.

УИХ-ын дарга З.Энхболд “Кыргызалтын” НХН-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй