
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманныг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд ноён Герхард Тийдеманн удахгүй Шинэ Зеланд улсад очиж ажиллахаар зэхэж буйгаа дурдаад Монгол Улсад ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг хоёр орны соёлын хамтын ажиллагаа тэр дундаа археологийн олдворын судалгааны ажилд онцлгойлон анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллах үедээ ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр Хархоринд байгуулсан ил музей болон Алтай ятга тэргүүтэй олон олдворыг Монголд ирүүлж олон түмэнд таниулсан нь хоёр улсын соёлын хамтын ажиллагаанд тодоор бичигдэх дурдатгал болно гэдэгт итгэлтэй байна хэмээв. Мөн тэрээр Монгол, Германы хамтарсан ил музейн бүтээн байгуулалт нь Монгол Улсын археологийн ирээдүйн үйл ажиллагаанд жишиг болохуйц хамтын ажиллагаа байсан гэдгийг онцлов.
Түүнчлэн Элчин сайд ноён Герхард Тийдеманн мөстлөгийн үеийн занданшуулсан шарилын талаарх судалгааг Монголын Үндэсний музейтэй хамтран энэ зун ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа талаар сонирхуулаад Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлд Хархорум хотын архелогийн судалгааны тухай мэдээлэл бүхий номыг дурсгал болгон өгөв.
Уулзалтын үеэр талууд УИХ-ын чуулганаар өнгөрөгч баасан гарагт батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Германы Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.