Шууд Chart

Манай улсын 130 иргэн гадаадад ял эдэлж байна

2016-05-20 14:29:56

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Ялтан шилжүүлэх тухай”  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс  найман улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулсан бөгөөд гадаад улсад 300-аад  Монгол иргэн цагдан хоригдож, 130-аад иргэн ял эдэлж байна.

Уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг зохицуулжээ. Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлэн авах, тэдний эрхийг нь хамгаалахад анхаарахын сацуу монгол иргэдээ гэмт хэргээс ялангуяа хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэхэд анхаарах талаар гишүүд саналаа илэрхийллээ.

Түүний дараа  гишүүд  “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах тухай санал хураасан бөгөөд олонхийн саналаар баталлаа.


Манай улсын 130 иргэн гадаадад ял эдэлж байна  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй