Шууд Chart

УИХ-ын чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргалаа

2016-05-24 17:40:22

УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

Энэ захирамжийг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.


УИХ-ын чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргалаа  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй