Шууд Chart

"Миний мөрөөдлийн цэцэрлэг" гар зургийн уралдааны дүн гарлаа

2016-06-01 11:25:13

МҮОНРТ-ээс “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлж, энэхүү ажлын хүрээнд дөрвөн томоохон ажлыг зохион байгууллахаар болсон билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд хүүхдийн цэцэрлэг байгуулах, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй болгож, сургуулийн ойр орчимд гарц тэмдэглэгээг сайжруулах, боловсон бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох зэрэг гол асуудлуудад анхаарлаа хандуулж, төрөөс ямар нэгэн татаасгүйгээр олон нийтийн дэмжлэгт тулгуурлан бүтээн байгуулалт хийхээр болсон юм.

Тэрхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болж өнөөдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд нэн шаардлагатай байгаа хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол дөнгөж сая боллоо. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр МҮОНРТ-ээс зохион байгуулсан  "Миний мөрөөдлийн цэцэрлэг" гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулсан юм.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр МҮОНРТ-ээс зохион байгуулсан  "Миний мөрөөдлийн цэцэрлэг" гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулсан юм.

Гар зургийн уралдааныг МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяраар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүж ажилласан бөгөөд нийтдээ 510 зурагнаас шилдэг 14 оролцогчийг тодруулсан байна.

Уралдааны тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн Т.Үйлстөгөлдөр “Нисдэг цэцэрлэг” зургаараа хүртсэн бол хоёрдугаар байрт ХУД-ийн 65 дугаар цэцэрлэгийн Б.Дашдэлэг, гуравдугаар байрт БЗД-ийн 25 дугаар хорооны "Улаанбаатар" цэцэрлэгийн У.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм.

Түүнчлэн тусгай байрын шагналыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэгийн Э.Энх-Учрал, БГД-ийн 96 дугаар цэцэрлэгийн Ж.Уранзаяа нар хүртсэн байна.

Үүнээс гадна есөн хүүхэд шагналт байранд шалгарсан юм. Тодруулбал,

  • Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн Э.Ану-Үжин
  • СХД-ийн 39 дүгээр цэцэрлэгийн Э.Хүслэн
  • БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн Э.Булганхүү
  • БГД-ийн 93 дугаар цэцэрлэгийн Х.Хүслэн
  • БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн О.Хүслэн
  • СБД-ийн 171 дүгээр цэцэрлэгийн Ө.Уранжигүүр
  • Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн Г.Дэлгэр-Эрдэнэ
  • Хэнтий аймгийн “Хэрлэн” цэцэрлэгийн Б.Чимэдлхам нар тус тус шагналт байрын эзэн болсон байна.


















Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Миний мөрөөдлийн цэцэрлэг" гар зургийн уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 7743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй