Хятад Улсад бульдозерийн жолооч ойролцоох авто машинууд болон хүмүүсийг санаатайгаар дайрсан хэрэг гарчээ. Шожоу хотод болсон энэ явдлыг бичсэн ажиглалтын камерын дүрс бичлэг олон нийтэд ил болсон байна. Бичлэгт харагдаж байгаачлан ойролцоох машины жолооч бульдозерийн жолоочийг шүүмжилсний хариуд түүнийг дайрахаар оролдсоноос хэрэг эхэлжээ.
Цагдаагийн авто машин тус бульдозерийг зогсоохоор оролдсон ч амжилт олоогүй байна. Ийнхүү хөөцөлдөх үеэр бульдозерийн жолооч хэд хэдэн авто машиныг мөргөснөөс гадна явган хүмүүсийг дайрахаар оролдож байжээ. Мөн мотоциклтой иргэд бульдозерт дайруулсан байна. Албаныхны өгсөн мэдээгээр бульдозерийн жолоочийн санаатай үйлдлээс нийт 20 орчим хүн бэртэж гэмтсэн, 10 гаруй авто машинд хохирол учирчээ.
Бульдозерийн жолоочийг саатуулах гэсэн оролдлого амжилт ололгүй, цааш хүний амь нас эрсдэх ч аюул байсан учраас хууль сахиулагчид бульдозерийн жолоочийг буудаж, аюулгүй болгохоос өөр аргагүйд хүрчээ. Цагдаа нар гал нээх үеэр бульдозерийн жолооч амь үрэгдсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Бульдозерийн танхай жолоочийг буудаж, аюулгүй болгожээ | ||
Үзсэн: 4182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.