
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ-аас монгол хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөгийн балны зохистой хэрэглээг хэвшүүлэх, зөгийн бүтээгдэхүүнүүд болон балны ач тусыг ард иргэдэд ойлгуулан таниулах зорилгоор “Зөгийн балыг тогтмол хэрэглэе” боловсролын аяныг энэ сарын нэгнээс наймдугаар сарын нэгний хооронд санаачлан хэрэгжүүлж байна.
Энэхүү боловсролын аяныг Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ өнөөдөр Төрийн ордон дахь “В” танхимд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулж "Зөгийн балны хэрэглээний ач тус" сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Туяа, тус байгууллагын Сургалт, сурталчилгааны зөвлөх Б.Гансэлэм нар удирдан явуулж, зөгийн аж ахуй нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал орлогдошгүй үнэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төдийгүй хүний ямар нэгэн оролцоогүйгээр эко системийг бүрдүүлж, байгаль орчинд хамгийн эерэг нөлөө бүхий хөдөө аж ахуйн салбар юм гэж сургалтын эхэнд танилцуулсан юм.
Түүнчлэн, зөгийн балан дахь эрдэс бодис, байгалийн ферментүүд мөн зөгийн балыг эмчилгээний зориулалтаар хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
"Зөгийн балны хэрэглээний ач тус" сэдэвт сургалт зохион байгуулав | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.