Шууд Chart

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудасны шинэ загвар

2016-06-07 11:25:47

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-наас Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2016 оны шалгалтуудын хариултын хуудасны шинэ загварыг нийтэллээ.

Нэмж өгүүлэхэд, элсэгчид шалгалт болохоос 30 минутын өмнө анги танхимдаа орсон байх ёстой бөгөөд энэ жил хариултын хуудсан дээр харандаагаар, шалгалтын дэвтэр дээр хөх ба хар өнгийн үзгэн балаар тэмдэглэгээ хийх юм. 

Мөн шалгалт өгөхөөр очихдоо суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа бүрдүүлж ирэх ёстой ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудасны шинэ загвар  
Үзсэн: 10606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй