Шууд Chart

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэжээ

2016-06-08 10:19:22

АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өнөөдөр үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа.

Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Ажлын хэсгийн даргаар ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар онцлон тэмдэглэлээ. Хуралдааны явцад аюулгүй байдал, хамгаалалт гээд олон талын үйл ажиллагаанд идэвхтэй ажиллан, бүх талын арга хэмжээг авч уулзалтыг амжилттай зохион байгуулсан Ажлын хэсгийн нийт хамт олонд талархал илэрхийлсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар уулзалтыг амжилттай зохион байгуулсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэв, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат, Төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга, ахмад Б.Өлзийбаатар, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолборын дарга Б.Туул, Төрийн тусгай хамгаалалтын газрын Тусгай холбоо, техник, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах албаны хамт олонд тус тус Талархал гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.


АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэжээ  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй