Шууд Chart

Өнөөдөр олон улсын найз нөхдийн өдөр

2016-06-09 10:35:23

Аж амьдралын янз бүрийн ямар ч нөхцөл байдлаас үл шалтгаалан найз нөхөд бидний хувьд хичнээн чухал болох, тэднийгээ баярлуулж байх тухай сануулахын тулд жил бүрийн энэ өдөр тэмдэглэх Олон улсын найз нөхдийн өдрийг (International Friends Day) бий болгожээ.

Энэ баяр тодорхой нэг хэсэг хугацааны дараа хуучин сайн анд нөхөддөөдахинутасдах юмуу захидал бичиж, тэгээд дараа нь найрсгаар уулзан учирч, сайн сайхан мэдээ, таатай дурсамжаа хуваалцах маш таатай шалтаг болж болох юм.

Өнөөдрийн энэ өдөртэй холбогдуулан та бүхэндээ “Найз” хэмээх сургамжит өгүүллэгийг хүргэж байна.

Бие биеэндээ үнэнч нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай, зоригтой, дайчин, хөдөлгөөнтэй бол нөгөө найз нь маш гэнэн , шудрага, үг яриа цөөтэй нэгэн аж. Гэтэл нэгэн өдөр овжин найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгож, найзыгаа гомдоолгүй өөрт байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч , ажлаа дахин шинээр эхлүүлэн урьдынхаасаа ч илүү амжилттай , ашигтай ажиллалаа.

Хэсэг хугацааны дараа өнөөх сэрэглэн найз нь дахин ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай ярьж, найзаасаа гуйжээ. Залуу маш их гайхан юу ч хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас найздаа “Үгүй” гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ. Цаг хугцааны явцад гэнэн , сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унан явтал гэнэт хамгийн сайн найз нь санаанд нь орж, түүнээс тусламж гуйхаар шийдсэн байна. “Би түүнийг ядарч явахад нь тусалсан” гээд найзынхаа ажлын газарт нь очиж, өөрт тохиолдсон бүхнээ ярьж эхлэв. Тэгээд найзаасаа ажил байгаа эсэхийг асуутал харамсалтай нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унасан боловч энэ тухайгаа найздаа хэлсэнгүй.Нэгэн өдөр сайхан сэтгэлт залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй, настай нэгэн өвгөн тааралджээ. Тэрхүү өвгөн хүнд өвчтэй хэдий ч мөнгөгүй учираас эм тан аваагүй тухайгаа ярихад залуу түүнд хэрэгтэй гэсэн эмнүүдийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалсан байна. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсов. Тэрхүү өвгөн үнэн хэрэгтээ маш баян байсан ба нас барахаасаа өмнө өөрийн бүх өв хөрөнгөө сайхан сэтгэлт залууд гэрээслэн үлдээсэн байна. Залуу одоо баян болжээ. Өөрийг нь гомдоосон найзынхаа ажлынх нь эсрэг талд байшин худалдан авч, тэндээ амьдарчээ.

Нэгэн өдөр залуу гэртээ амарч байтал нэгэн ядарсан эмгэн хаалгыг нь тогшив. Хаалгаа онгойлготол ядарсан эмгэн маш их өлсөж байгаагаа хэлж, хоол гуйтал залуу гэртээ оруулан сайхан хоол ундаар дайлжээ.Эмэгний ярианаас нь түүнийг харж хандах хүүхэдгүйг мэдээд “ Та манайд надтай хамт амьдараач. Миний хоолыг хийн , гэр орны ажлыг хийгээд цуг амьдарцгаая” хэмээн хэлэхэд эмгэн эргэлзэлгүй зөвшөөрөв.Ийнхүү хамтдаа амьдарсаар цаг хугацаач хурдан өнгөрлөө. Нэгэн өдөр эмгэн зэлууд хандан “Хүү минь чи одоо өөрт тохирсон сайхан охин олоод гэрлэж, аз жаргалтай гэр бүл зохиогооч” хэмээн санал тавив.Гэвч сайхан сэтгэлт залуу өөрт нь хайртай бүсгүй байхгүй болон амьдралд нь ямар ч эмэгтэй хүн байхгүй тухайгаа ярьжээ. Эмгэн, тэгвэл би чамд яг тохирох сайн охиныг танилцуулья гээд тэдгээрийг уулзуултал залуу, бүсгүй хоёр бие биеэндээ таалагдаж, татагдах боллоо. Удалгүй гэрлэхээр болцгоож, хуримынхаа урилгаа ах дүү, найз нөхөддөө тараав. Сайхан сэтгэлт залуу өөрийг нь гомдоосон найзыгаа ч мартсангүй түүнд урилгаа илгээсэн аж.

Тун удалгүй хурим ч боллоо. Сайхан сэтгэлт залуу танхимд хүрэлцэн ирсэн олонд хэлэх үг байсан учир тэдэнд хандан “Надад хамгийн сайн нэгэн найз байсан юм. Гэтэл нэгэн өдөр түүний минь ажил бүтэлгүйтсэн тул намайг мөнгө зээлээч гэлээ. Би ч дотны ганч найздаа туслахын тулд өөрт байсан бүх мөнгөө өгсөн юм. Дараа нь гэрлэхээр болж нэг бүсгүйтэй сүй тавих гэтэл найзад минь миний сүй тавьсан бүсгүй таалагдаж , надаас түүнийг гуйлаа.Би маш их гайхаж, юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч бид хоёрын хооронд анд нөхдийн бат бэх холбоо байгаа учраас түүнд татгалзаж чадаагүй юм. Учир нь би найзыгаа гомдоохыг хүсээгүй. Удалгүй би ажлаасаа халагдаж, хамгийн түрүүнд сайн найз минь санаанд орсон юм. Түүнээс тусламж гуйхаар үйлдвэр дээр нь очиход харамсалтай нь миний хамгийн сайн найз намайг ажилд авсангүй. Надад хэдий гомдмоор байсан ч би түүнд гомдоогүй. Учир нь, бид бол жинхэнэ анд найзууд” гэлээ.

Ийнхүү ярихад сэрэглэн найз нь удаан тэсэлгүй чанга яригчийг аван “Надад нэгэн цагт маш хайртай, анд байлаа.Нэгэн удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйхад өөрт байгаа бүх мөнгөө надад өгсөн юм. Дараа нь түүний сүйт бүсгүйг нь гуйж авсан шалтгаан нь тэр хүүхэн үнэндээ найзад мниь тохирох нэгэн биш байсан. Найз минь маш гэнэн учираас түүнийг тэр эмэгтэйгээс ингэж аварсан юм. Ажлаасаа халагдаж надаас ажил асуухад түүнийг ажилд аваагүй нь би дотны сайн найзыгаа өөрийнхөө захиргаанд ажиллуулахыг хүсээгүй.

Тэр нэгэн өдөр түүнтэй тааралдсан өвгөн бол миний аав. Аавын минь насан эцэслэх цаг болсон байсан тул түүнийг найз руугаа явуулж, бүх өв хөрөнгөө түүнд өвлүүлэхийг зөвлөсөн юм. Гэрт нь ирсэн ядарсан эмгэн бол миний ээж. Найзыгаа халамжлуулахын тул би ээжийгээ явуулсан. Одоо гэрлэж байгаа энэ охин бол миний төрсөн дүү. Түүнийг найзтай минь гэрлэхийг би ятгасан юм. Хүндэт зочид минь бид ийм л найзууд гэжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өнөөдөр олон улсын найз нөхдийн өдөр  
Үзсэн: 7156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Шжшжг [127.0.0.xxx] 2024-03-06 20:19
Ш4ш3ш

Бидэнтэй нэгдээрэй