Шууд Chart

Усанд автсан Улаанбаатар /фото/

2016-06-21 14:18:51

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байгаа. Тэгвэл өнөөдөр сошиал ертөнцөөр усанд авсан Улаанбаатарын оршин суугчид ямар хүнд байдалд орсныг олон нийт ам булаалцан ярилцаж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Дарь-Эх орчимд автобус урсаж, машинууд хөдлөх боломжгүй болсон гэнэ. Энэ талаар ОБЕГ-ын хэвлэлийн ажилтнаас лавлахад одоогоор ирсэн дуудлагын мэдээллийг нэгтгэж байна. Үдээс хойш эргэн мэдээлэх болно гэсэн юм. Ингээд уншигч танд усан дундах Улаанбаатарын дүр зургийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэж байна.
















Усанд автсан Улаанбаатар /фото/  
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй