
Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан Багануур дүүргийнхэн “Нэг иргэн–Нэг мод” зохион байгуулна. Аяны хүрээнд мод тарьсан иргэн бүрт нэг модыг 1000 төгрөгөөр тооцон урамшуулал олгох бөгөөд тус мөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар тогтжээ.
Дүүргээс нэгдсэн бодлого гарган мод тарих газруудын байршил, оролцох өрх, иргэдийн нэр хаягийн судалгааг гаргасан ба тухайн схемийн дагуу өрхүүд хашаандаа мод тарих гэнэ.
Багануур дүүргийнхэн өнгөрсөн оны хаврын мод тарилтаар нийт 10.000 модыг “Аз жаргалын төгөл”-д, 4000 гаруй модыг гэр хорооллын айл өрхийн хашаанд нийтдээ 25.000 мод тарьжээ. "Нэг иргэн-Нэг мод" аян маргааш эхэлнэ.
“Нэг иргэн–Нэг мод” аян маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.