Шууд Chart

Ц.Мөнхтөр: Нам, эвслийн дарга нар “Монголын мэдээ” сувгаар шууд мэтгэлцэнэ

2016-06-27 18:39:34

Манай суваг 2016 оны УИХ-д нэр дэвшиж буй бүх нам, эвслийн дарга нарыг өнөөдөр 21.00 цагаас ярилцлага, мэтгэлцээнд урьсан гэж “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр хэллээ.  Энэ талаар бид дараах тодруулгыг авлаа.

-“Монголын мэдээ” суваг мэтгэлцээн явуулах эрхтэй юу?

-Сонгуулийн сурталчилгаа явуулах тухай СЕХ-ноос гаргасан журамд “Хэрвээ телевиз 2 ба түүнээс дээш сувагтай бол сонгуулийн сурталчилгааг үндсэн сувгаараа явуулна” гэж заасан. Энэхүү журмын дагуу МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар сонгуулийн сурталчилгаа цацагдсан. “Монголын мэдээ” сувгийн хувьд үндсэн сувгийн дараа байгуулагдсан учраас энэхүү журмыг дагаж мөрдөж, ямар ч сонгуулийн сурталчилгаа гаргаагүй. Гэхдээ “Мэтгэлцээнийг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй” гэсэн СЕХ-ны журмын дагуу өнөөдөр 15 нам, эвслийн дарга нарын дунд энэхүү мэтгэлцээн, ярилцлагыг зохион байгуулж байна.

“Мэтгэлцээнийг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй” гэсэн СЕХ-ны журмын дагуу өнөөдөр 15 нам, эвслийн дарга нарын дунд энэхүү мэтгэлцээн, ярилцлагыг зохион байгуулж байна.

-Нам, эвслийн удирдлагууд хэдий хэр хугацаанд юуны талаар мэтгэлцэж, ярилцах вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Орой 21.05 минутад эхлэх хэлэлцүүлэг ойролцоогоор 23.40 минут хүртэл үргэлжилнэ. Бидний зүгээс СЕХ-ны журмын дагуу бүх нам, эвслийн удирдлагуудад адил тэгш боломжийг олгоно. Үзэгчдийн хувьд энэхүү мэтгэлцээнээс Монголын нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож буй талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ц.Мөнхтөр: Нам, эвслийн дарга нар “Монголын мэдээ” сувгаар шууд мэтгэлцэнэ  
Үзсэн: 2876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй