
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д заасны дагуу хуулиар зөвшөөрсөн бүх арга, хэлбэрээр явуулж байсан Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 27-ны 00:00 цагаас өмнө албан ёсоор зогсоох ёстой.
Сонгуулийн сурталчилгааг зургадугаар сарын 28-29-нд аливаа хэлбэрээр явуулахыг хориглосон. Сонгуулийн тухай хуулийн 70.5.1-д зааснаар хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, 70.5.2-д зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон.
Иймд радио, телевиз, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон интернэт орчин, нийгмийн сүлжээ ашиглан сонгуулийн сурталчилгаа дамжуулж байгаа бүх талуудад Сонгуулийн тухай хуулийг дээдлэн сонгуулийн сурталчилгаа дамжуулахгүй, бусдад түгээхгүй байхыг үүгээр анхааруулж байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдэгдэл | ||
Үзсэн: 2808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.