Шууд Chart

Аймгуудын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна

2016-07-05 14:37:33

2016 он монголчуудын хувьд нийгэм, улс төрийн салбарт нэлээд хөдөлгөөнтэй жил болж байна. Учир нь зургаадугаар сарын 29-нд УИХ-д өөрсдийгөө төлөөлөх төлөөллөө сонгож, сонгуулиа өгсөн бол хэдхэн хоногийн дараа Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам тохиох гэж байна. Түүнчлэн наадмын дараахан Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Энэхүү баяр наадмын талаарх мэдээллийг аймгуудын Засаг дарга болоод ИТХ-ын дарга зэрэг удирдах албан тушаалтнуудтай холбогдож, үнэн бодит мэдээллээр баяжуулсан гэдгийг энд дурдъя.

Энэ үйл явдалтай зэрэгцэн Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудас эрхэм уншигчдадаа зориулан уламжлал ёсоороо аймгуудын баяр наадмын товыг тодруулан хүргэж байна. Энэхүү баяр наадмын талаарх мэдээллийг аймгуудын Засаг дарга болоод ИТХ-ын дарга зэрэг удирдах албан тушаалтнуудтай холбогдож, үнэн бодит мэдээллээр баяжуулсан гэдгийг энд дурдъя.

Өнгөрөгч онд нэлээд олон аймаг, сум тэгш ойтой, дэлгэр сайхан зуныг угтаж байсан бол энэ жилийн хувьд цөөн аймаг, сум тэгш ойн баяр наадмаа тэмдэглэх нь ээ.

Түүнчлэн Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны долоодугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу баяр наадмууд нэлээд хожуу зохион байгуулагдах тов гарчээ.

Өнгөрөгч онд нэлээд олон аймаг, сум тэгш ойтой, дэлгэр сайхан зуныг угтаж байсан бол энэ жилийн хувьд цөөн аймаг, сум тэгш ойн баяр наадмаа тэмдэглэх нь ээ.

2015 оны баяр наадмын талаарх мэдээллийг авахыг хүсвэл ЭНДЭЭС унших боломжтой.

Эрхэм уншигч, үзэгч, сонсогч та сайхан наадаарай...

 

АЙМГУУД

 

АЙМГИЙН БАЯР НААДМЫН ТОВ

 

ТЭГШ ОЙТОЙ СУМДЫН БАЯР НААДАМ

ТОДРУУЛГА

1

АРХАНГАЙ АЙМАГ

Аймгийн 93 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд

Цэцэрлэг сумын 90 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд

 

 

2

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

 

Аймгийн 76 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд

 

Тэгш ойтой сум байхгүй

 

3

БАЯНХОНГОР АЙМАГ

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд

 

Шинэжинст сумын 60 жил, Баян-Овоо сумын 90 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд

 

 

4

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Алтай хотноо

 

Бугат 70 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд,

Дарви сумын 90 жилийн ойг 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд

 

Баруун бүсийн хурдан морины уралдаан 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно

5

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

Аймгийн 21 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

6

ДАРХАН-УУЛ АЙМАГ

Аймгийн баяр наадам 18-19-ний өдрүүдэд

 

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Darkhan.gov.mn хаягаас унших боломжтой

 

7

ДОРНОГОВЬ АЙМАГ

 

Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд

 

Сайншанд хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд

 

8

ДОРНОД АЙМАГ

 

Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд

 

Чулуунхороот сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд

 

9

ДУНДГОВЬ АЙМАГ

 

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд

 

Сайнцагаан сумын 75 жилийн ойн баяр наадамтай

 

10

ЗАВХАН АЙМАГ

 

Аймгийн 93 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд

 

Тэгш ойтой сум байхгүй

Очирвааний тахилга 7 дугаар сарын 22-ны өдөр

11

ОРХОН АЙМАГ

Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

12

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

13

ӨМНӨГОВЬ АЙМАГ

Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд

Сэврээ сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд

 

14

СҮХБААТАР АЙМАГ

Аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн баяр наадам 22-23-ны өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй. Сумдын наадам 7 дугаар сарын 14-нөөс эхэлнэ

 

15

СЭЛЭНГЭ АЙМАГ

Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

16

ТӨВ АЙМАГ

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 20-нд болно

Алтанбулаг сумын 80 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, Баянчандмань сумын 80 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд

 

17

УВС АЙМАГ

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

18

ХОВД АЙМАГ

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд

Дөргөн сумын 60 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байна

 

19

ХӨВСГӨЛ АЙМАГ

Аймгийн 85 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын  15-16-ны өдрүүдэд

Алаг-Эрдэнэ сумын 90 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд

 

20

БУЛГАН АЙМАГ

Аймгийн 78 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд

Тэгш ойтой сум байхгүй

 

21

ХЭНТИЙ АЙМАГ

Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд

 

“Зүүн бүсийн хурд” 7 дугаар сарын 30-ны өдөр

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Аймгуудын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна  
Үзсэн: 6850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-06-23 12:24
sain baina uu 2018 onii aimag sumdiin naadmiin tov garsan uu ? bayarlalaa
Зочин [202.9.40.xxx] 2017-06-28 22:06
2017 onii aimag sumuudiin negdsen tov garsanuu
Зочин [202.9.40.xxx] 2017-06-13 23:28
Сумдын наадам хэзээ вэ
Зочин [202.179.26.xxx] 2017-06-08 18:12
Сайн байнуу 2017 оны аймаг сумдын наадамын тов гарсан уу
Зочин [203.91.117.xxx] 2016-07-25 11:41
Энэ харагдаж байгаа наадмын хуваарь хэдэн оны юм вэ? 2015, 2016 ?
НЭГ ДОР БҮХНИЙГ БАГТААСАН ИТГЭЛТ ХАМБА БАЙГАЛЬ НУУРЫН АЯЛАЛ [122.201.22.xxx] 2016-07-23 21:38
ИТГЭЛТ ХАМБА-БАЙГАЛЬ НУУР- УЛАН ҮД ХОТЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. ҮНЭ: 230.000 / БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/, ХУГАЦАА: 4 ӨДӨР 3 ШӨНӨ, ГАРАХ ӨДРҮҮД: 7 САРЫН 28, 8 САРЫН 4-НД ГАРНА. ЗАХИАЛГЫН УТАС: 9917-3707, 9314-8000 FB: АЗИЙН АЯЛАЛ

Бидэнтэй нэгдээрэй