
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 оны долоодугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.