
Дэлхийн улс болгонд тухайн орны нүүр царай болсон хөшөө, түүхэн дурсгалт газрууд байдаг. Тэгвэл Америкийн олон нийтийн сүлжээгээр нэгэн сонирхолтой хөдөлгөөн өрнөөд байгаа нь том хотуудын иргэд түүхэн дурсгалт газарт олноороо цугларч, дасгал хөдөлгөөн хамтран хийх явдал юм. Америкийн ард иргэдийн дунд түргэн хоолны дэглэм, хөдөлгөөний дутагдлын улмаас таргалалт газар аваад байгаа бөгөөд энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм олон нийтийн хөдөлгөөнийг санаачилсан байна.
Дасгал хөдөлгөөнд оролцогчид олуулаа хөгжилтэй байдлаар хамтран ажиллахад бага ядрахаас гадна адилхан таргалалттай хүмүүс биеэ дайчлахад харьцангуй хялбар байгааг онцолжээ. Түүнээс гадна олон тооны хүмүүс фитнесс, бялдаржуулах төвүүдэд очих сонирхолгүй байдаг аж. Учир нь ийм төвүүдэд олуулаа хувцасаа солих шаардлагатай болдогоос гадна сайхан биетэй хүмүүсийн хажууд дасгал хөдөлгөөн хийхээс ичих, бусад хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага ачаалалтай дасгал хийхээс санаа зовдог хүмүүс цөөнгүй байдаг нь судалгаагаар харагдсан байна.
Харин олон нийтийн дасгалын хувьд ийм төрлийн асуудал байдаггүй тул бүгд хамрагдах боломжтой ажээ. Энэ хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг болох Ребекка Фабиано тэдний дасгалын хамгийн гол давуу тал нь оролцогчдын сэтгэл санааны байдал байдгийг санууллаа. Түүний бодлоор бялдаржуулах төвд хичээллэгчид хүнд хүчир ажил хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бол олон нийтийн дасгал хийхийг хамтдаа тоглож байгаа хүүхдүүдтэй зүйрлэж болох юм байна. Тиймээс дэлхийн бүх улс оронд ийм хөдөлгөөн өрнүүлж, эрчимтэй хөдөлгөөн бүхий амьдралыг хэвшил болгохыг уриалжээ.
Америкт түүхэн газруудад олноороо цуглан дасгал хийдэг хөдөлгөөн өрнөж байна | ||
Үзсэн: 2603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.