Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016-07-24 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 20. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, Есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага:
Тийн мэдэхүй
Суудал:
  Огторгуй

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хоёрдмол шинжтэй өдөр. Сайхан сэтгэлтэй, тэвчээртэй байвал мэргэжлийн үйл ажиллагаанд таагүй явдалтай учрахгүй болохыг од эрхэс зөвлөж байна. Өдрийн үйл явдлууд таны хүссэнээр болохгүй. Төлөвлөөгүй санхүүгийн зарлага гарах эсвэл мөнгөний мухардалд орж болзошгүй. Энэ амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх нь сайн. Эрүүл мэндээ бодохгүй бол бие тань тавгүйтнэ.


Үхэр (4/20-5/20)

Та энэ өдөр завгүй, тун идэвхитэй байх нь. Од гарагийн нөлөө ч идэвхитэй байна. Ийм үед танд анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байж болох юм. Удахгүй өөрчлөгдөх орчин, шинэ нөхцөл байдал танд эхний үед таалагдахгүй байж болох юм. Тайван байх хэрэгтэй. Ойрын ирээдүйд бүх юмс байр байрандаа очих болно. Мөнгө, эд хөрөнгийн будлиан анхаарал шаардана. Үүний учрыг сайн олсныхоо дараа үйлдэл хийх хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өглөө таны хувь тавилан бусдын нөлөөнд байна. Таны гэр орон ба хүрээлэн буй орчны чинь дүүргэсэн од гаригсын нөлөө дунд зэрэг байна. Сайн мэдээ гэвэл танд байр сууц, гэр бүл болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа анхаар. Дахин үнэлгээ хийлгэх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг боломж гарч байна. Эцэг эх болон хамт амьдардаг бусад хүмүүстэйгээ харьцаж буй харьцаагаа анхаар.


 Мэлхий  (6/22-7/22)   

Бусдыг шүүмжлэхээс өмнө өөрийн талаар анхааралтай бодох хэрэгтэй. Хэн нэгнийг шүүмжилж эхэлвэл тэд ч хүчтэй хариу өгөхийг бүү март. Удаан жолоо барих нь ядрааж, сэтгэлээр унагаж магадгүй. Уйтгартай байдлаа сэргээн шинэ CD сонс. Худалдаа наймаагаа нягталж үз, хийсэн сонголтоо эргэцүүлэн тунгаах цаг гарга. Чухал хурал зөвлөгөөн, гэрээ хэлцэлээ маргааш болтол хойшлуул.


Арслан (7/23-8/22)   

Хувийн амьдрал тань таны санаснаар болохгүй нь. Бүхэл өдрийн турш таны хань танд ихээхэн дарамт, шахалт үзүүлнэ. Түүний энэ байдлыг дураар нь бүү тавь. Нөхцөл байдлыг хяналтандаа ав. Эвлэрэлд хүрэхийн тулд та буулт хийж магадгүй. Та таагүй уналтад хариу өгнө. Үдээс хойш нөөц хүч чинь багасна. Төрөл садны хүмүүсийн өвчин, хүүхдүүдтэй холбоотойгоор зарлага гарна. Үйл явдал, үг яриагаа хянаж зөв дүгнэлт хий.


Охин (8/23-9/22)

Цаашид хэрэгцээгүй болсон зүйлүүдээс ангижрах нь амьдралд чинь шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам. Гэр орон, гарж, хашаа, машиндаа байгаа эмх замбараагүй зүйлсийг гаргаж, тохирох буяны газарт хандив болгож өг. Хүсээгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь эд зүйлсийг гаргаад хаячихтай амар байх болно.

 


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдрийн үйл явдлууд ихэнхдээ эмэгтэйчүүдийн эсрэг байна. Өсвөр насныхан амьсгалын замын томуу тусах магадлал маш өндөр байгаа бөгөөд үүнийг нэн даруй эмчлүүлэх хэрэгтэй. Эрэгтэйчүүд харанхуй шөнөөр ганцаар явахгүй байж, өөрөө өөрийгөө эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна. Бүх хүмүүс хувиа хичээсэн үзлээсээ салж, сул дорой нэгнийгээ асран тойглох хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Найзуудтайгаа дуртай зүйлсээ хийн цагийг өнгөрөөхөд сайн. Ихэнх хүмүүс хайр дурлал, романтик байдалд байх нь таалагдах болно. Бүх л өдрийг өөрийн зүрх сэтгэлээ зориулсан хүнтэйгээ өнгөрөөж ч болно. Хөдөө явж эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр алхах нь үргэлж байдаг орчноо солих сайн арга. Гэрэл зураг дарах чадвараа сайжруулах дадлага хийх нь таатай санагдах болно. Зарим тань явган аялал хийх эсвэл хурдан алхаагаар алхах нь биеийн жингээ тэнцвэржүүлэхэд нь туслах болно. Эдгээр дасгалууд нь мөн оюун ухаанд сайнаар нөлөөлнө. Харилцагчаа өмчлөх хүсэлдээ анхааралтай ханд.


Нум (11/22-12/21)

Одод танд өдрийн ихэнхийг гадагш гарч зугаацаж өнгөрүүлэхийг зөвлөж байна. Энэ нь ажил үүргээс зугтааж, цагийг зугаатай өнгөрүүлж чадах хүмүүсийн хувьд сайхан боловч хэрэв та төрийн хүнд даалгавар дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой бол тийм ч сайн хэрэг биш. Ажил дээрээ эв найртай, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Тэгвэл цаг хурдан өнгөрнө. Бүтээлч тоглоомд оролцох эсвэл үр ашигтай талтай сонирхдог зүйлээ хийх нь энэ хувьд зөв сонголт.


Матар (12/22-1/19)

Тайван өдөр. Од эрхсийн зүгээс таатай нөлөө үзүүлж буй тул та өнөөдрийг маш хялбар даван туулах болно. Хандивын арга хэмжээнд оролцож сэтгэлээ сэргээ. Хүмүүстэй ярилцаж, тэдэнтэй үзэл бодлоо солилцсоноор та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол ойр дотны хүмүүс тань танд туслахад хэзээд бэлэн байх болно. Бусдаас тусламж гуйхаас нэрэлхэх хэрэггүй. Зохиол бичих, зураг зурах зэрэг бүтээлч ажил хийх нь танд урам зориг нэмэх бөгөөд үр дүн нь таныг гайхшруулах болно.


Хумх (1/20-2/18)

Бүх уйтгар гунигаа үлдээх өдөр. Учир нь өдрийн төгсгөлд дэлхийн оргилд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Хайр болон романтик байдалд оройг зориул. Өөрийгөө сэтгэл хөдлөм гэдгийг ойлгож чадвал ганц бие хүмүүс тийм ч удаан ганцаараа явахгүй. Илүү зарлага гаргахаас болгоомжил. Та мөнгийг аар саар хэрэггүй зүйлсэд зарцуулах хандлагатай байна. Тиймээс мөнгөө яг юунд зарцуулдаг болохоо тодорхой болго. Урлагийн ямар нэг авьяасаа хөгжүүлэхэд таатай үе.


Загас (2/19-3/20)

Од эрхэс тэнцвэргүй байдалтай байна. Хайр дурлалдаа анхаарал тавих хэрэгтэй. Хүн болгон маш үнэнч байж чаддаггүй боловч та тийм байж чадна. Та мөнгө болоод хүүхэдтэй холбоотой асуудлаас болоод харамсах байдалд орж болзошгүй. Аливаад уужуу тайвнаар хандвал хожим нь гарах эрсдэл бага байх болно гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй