Шууд Chart

Олон Улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэлээ

2016-07-27 17:45:21

УИХ-ын гишүүн А.Ундраа өнөөдөр Олон Улсын физикийн 47 дахь удаагийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Тус олимпиад энэ сарын 11-17-ны өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан бөгөөд 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан байна.

Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон Хасгэрэлийн Цэрэнчимэг мөнгөн медаль, Лхагвадоржийн Дөлгөөн, Луубаатарын Оюунтөгс, Эрдэнэчулууны Гарьд нар хүрэл медалийн эзэд болсон юм.


Олон Улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэлээ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй