
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд танилцуулав.
Ерөнхий сайдын зүгээс Эрчим хүчний сайдад П.Ганхүү, Барилга хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаяр, Эрүүл мэндийн сайдад Г.Цогцэцэгийг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэнг тус тус нэр дэвшүүлэх хуулийн төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг тогтоолын төсөлд дурдсан байна.
Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.