Шууд Chart

Цэцэг өвчинтэй 149 хонийг устгажээ

2016-08-01 15:02:28

Өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар халдварын голомтод нутагт байгаа малчдад отор нүүдэл хийхгүй байхыг сануулах, хорио цээрийн дэглэм сайтар тогтоох, мал вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, өвчтэй малыг устгах ажлыг зөв зохион байгуулах, халдварын голомтод байгаа мал, амьтаныг богино хугацаанд вакцинжуулах зэрэг ажлыг стандартын дагуу мөрдүүлж, дүгнэлт гаргахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.

Одоогоор халдварын голомт хоёр сумын дөрвөн газарт бүртгэгдсэн ажээ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч, ахмад н.Оюунтамир “Одоогооор халдвар авсан 149 хонийг устгаад байна. Цагаандэлгэр сумын хувьд 224 малыг тусгаарлан вакцинжуулаад байгаа бол Баянжаргалан сумын Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлаад байгаа. Өвчний голомттой газруудад эргүүлийн пост ажиллуулж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал харьцангуй тайван байна. Түүнчлэн  Цагаандэлгэр, Баянжаргалан сумуудтай хил залгаа орших Говь-Угтаал, Дэрэн сумын малыг богино хугацаанд вакцинжуулах ажлыг эхлүүлсэн” хэмээн ярилаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цэцэг өвчинтэй 149 хонийг устгажээ  
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.142.xxx] 2016-08-01 23:01
Мал эмнэлэг умтаж. Цэцэг өвчин мандтугай л гэхээс. Үнэхээр навс унана гэж энэ дээ
zochin [103.11.194.xxx] 2016-08-02 10:40
orosd boom garsaniig yaj darj baigaagaas turshlaga avah heregtei. Ers shinechlel hiine gesen said ni odoo l huduluh tsag ni boljdee

Бидэнтэй нэгдээрэй