
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 07. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 5. Адъяа гараг. Тугчин одтой, дөрвөн ногон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрч хүч дүүрэн энэ ордныхон өнөөдөр харин жоохон сул байхыг анзаарна. Учир нь ойрын өдрүүдэд ачаалалтай байсан ажлын ядаргаа өнөөдрөөр дуусах гэж байна. Харин та нялхраад хэвтээд байлгүй спортын аль нэг төрлөөр хичээллэж биеийнхээ алдагдсан эрч хүчээ нөхөж авах хэрэгтэй. Хэрвээ аяллаар нэг тийшээ явах гэж байгаа бол сондгой тоотой өдрийг сонгон аваарай. Таныг энэ сард сондгой тоо ивээж байна. Харин хүний газар нэрээ бодож явахгүй бол таныг хэл ам байнга дагаж байдгийг сана.
Үхэр (4/20-5/20)
Тайван амрах өдөр. Ойрхон хөдөө явах, салхинд гарах зэргээр амралтын өдрийг өнгөрүүлэхэд таатай байна. Зарим нэг нь удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө хөөрөлдөж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Эрдмийн ажил горилогчид нэг цаг минутыг ч хий өнгөрүүлэхгүйгээр бичиг цаасандаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эцэг эх, ойрын ах дүү нартай анхаарал тавьж тэднийг баярлуулах болно. Хайртай хосууд багахан хэмжээний зугаалга хийхэд таатай.
Хамтатгах (5/21-6/21)
Тавьсан зорилгоо ухаарах, шинжлэх ухаан, гар урлалд суралцахыг шаардсан зөрчилтэй өдөр. Бичиг баримт, материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Үүнээс асуудал үүсч болзошгүй. Зөрүүдлэх, удирдагч байх тэмүүллээсээ зайлсхий. Хамт олонтойгоо ажиллахаас татгалзах нь олон асуудал үүсгэнэ. Тэрний оронд бусдад тусламж дэмжлэг аван ажиллах нь таны ирээдүйд хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Таны амьдралд шинэ үе ирнэ. Дараагийн долоо хоногт та шинэ төслүүд эхлүүлэн шинэ санаа бодож олох болно. Энэ нь ч танд бусад салбараас илүү амжилт авчрах болно. Хүн бүхэн хашир энэ ордныхны энэхүү гүйцэтгэлээс өмнө сайтар боддог байдлыг хэзээ ч ойлгохгүй. Тиймээс эхлээд гэрийн даалгавар, бэлтгэл ажлаа сайн хий. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл болно.
Арслан (7/23-8/22)
Хамтран ажиллагсад эсвэл даргатайгаа харилцах, байгууллагад хандаж хүсэлт гаргах зэрэгт ээлтэй. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амар. Таны идэвхи чармайлт, шаргуу занг хамт олон, удирдлагын тань анхаарлыг өөрийн эрхгүй татна. Тиймээс өнөөдөр та өөрийн амжилттай шийдэж чадах болно. Түүнчлэн албан тушаал ахих боломж байна. Санхүүгийн байдал ч тодорхой хэмжээгээр дээшлэх магадлал өндөр байна. Үүнд сугалаанд хожих, мөрийгөө авах, эд зүйл олох эсвэл бэлэг авах зэрэг багтана. Таны амьдралыг учир утгатай болгох, материаллаг байдлыг өөрчлөх шинэ танил бий болно эсвэл гайхалтай санал хүлээн авна. Түүнчлэн шинэ найз нөхөдтэй ч болох төлөвтэй.
Охин (8/23-9/22)
Саадтай өдөр. Тэвчээртэй байх нь чухал. Та ямар ч хов жив сонсч байсан яаран дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Үл ойлголцол хэтрүүлэгт энэ өдөр тохиох ба та ярианыхаа хооронд үнэнийг бага багаар мэдэрнэ. Гэр бүлийн асуудал амжилттай. Гэр бүлийн хөрөнгө өснө. Шинэ төсөлдөө хуульчийн зөвлөгөө ав. Шинэ гэрт нүүн орж болзошгүй. Энэ нь танд болон гэр бүлд тань хүндээр тусах хандлагатай. Та даргатайгаа ярьж чөлөө аваарай. Энэ нь таны гэр бүлд чухал ач холбогдолтой.
Жинлүүр (9/23-10/22)
Удаан хугацаанд олсон стресс, ядаргаагаа өнөөдөр тайлахыг зөвлөж байна. Ууланд авирах, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Гэр бүл болон хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Хүүхэдтэй бол хүүхэдтэйгээ хамт тоглож, үдшийг хайртайгаа хамт романтикаар өнгөрүүл.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр оюун санаа мэдрэмжээ амгалан, тайван байлгаж хайрттайгаа харьцаагаа сайжруулах, хувийн амьдралдаа сэтгэлээ илэрхийлэхдээ илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс хайртынхаа сэтгэл зовнисон асуудалд илүү анхааралтай ханд.
Нум (11/22-12/21)
Та бусдаас тусламж дэмжлэг авна. Cap таны ордонд нүүснээр та ойр дотны хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцах хүсэл төрнө. Аян замд гарах, аян замын бэлтгэлээ хангахад таатай. Хэрвээ та өөрийн ах, эгчтэйгээ ойрд уулзаагүй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь сонс. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан таны шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хүрээгээ тэлэх идэвх зүтгэл тань ашиг авч ирнэ.
Матар (12/22-1/19)
Завгүй өдөр. Та аялал зугаалгаар яваа бол ачаа тээш бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөж байна. Хэрвээ чухал уулзалттай бол гэрээсээ эртхэн гараарай. Замын түгжрээнээс болж галт тэрэг, онгоцноосоо хоцорч магадгүй. Хэт их мөнгө үрэхээс сэргийл. Төлбөрийн картуудаа олноор нь авч явах тусам таны зардал, өр шир нэмэгдэх болно гэдгийг анхаар. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Шинэ сургалтанд хамрагдсанаар таны үзэл бодол тэлэгдэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Энэ нь таныг шилдэг ажилтан болоход нөлөөлнө.
Хумх (1/20-2/18)
Халуухан өдөр. Тачаал хайрын долгион үргэлжилж байгаа тул шинэ романтик холбоо үүсч болох юм. Гэр орныхоо гадаад ба дотоод байдлыг сайжруулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Юуны түрүүнд хэв загвар, өнгө, үндсэн санаанд чухал ач холбогдол өгч дараа нь үйл ажиллагаандаа орох хэрэгтэй. Хэрэв та гэрийнхнийхээ нэгэнд юмуу гэртээ зориулж ямар нэг юм худалдаж авахаар явбал хээнцэр аятайхан зүйлийг олох боломж өндөр бөгөөд тэр хүнд чинь таалагдах эсвэл гэрийн чинь хэв загвар, чимэглэлд аятайхан зохицох болно. Буцааж өгөх хэрэг гарах тохиолдолд зориулж юм худалдаж авсан тасалбараа хадгалахаа мартав аа.
Загас (2/19-3/20)
Дэмжлэг авах өдөр. Тусламж дэмжлэг таны замд таарах болно. Таны өөдрөг зүйл олон сайн зүйлийг бүтээх ба өөрт тань тусалсан хүмүүст талархал илэрхийлээрэй. Та тоглоомынхоо дээд цэгт хүрэхгүй байгаа бол найзуудаасаа тусламж хүс. Сонссон бүхэндээ анхаарал тавь. Зарим хүмүүс таны сонссон зүйлээр шалтаглах болно. өнгөрсөнд худалдан авсан зүйлс арслангынханд маш таатай санагдах болно. Шинэ байр хайж байгаа хүмүүс түүнийгээ олох ба тэнд хүссэн юм болгон байх болно.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.