Шууд Chart

Жүдо бөхийн нэгэн шинэ од Фабио Басиле

2016-08-08 16:29:24

Риогийн олимпийн нэгэн тод од болон гялалзаж жүдо бөхийн 66 кг жинд өрсөлдөж, Олимпийн аварга болсон Италийн Фабио Басилегийн гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна.

Тэрбээр 1994 оны 10 дугаар сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 22 настай тамирчин юм. Анхны медалиа 2010 онд ахлах сургуулийн сурагч байхдаа хүртэж байжээ. Тэрбээр тууштай бэлтгэл сургуулилт, их спортын төлөөх зориг тэмүүллээрээ зургаан жилийн дараа ийнхүү Олимпийн аварга хэмээх алдар хүндийг хүртэж чадсан юм.

Тэрбээр тууштай бэлтгэл сургуулилт, их спортын төлөөх зориг тэмүүллээрээ зургаан жилийн дараа ийнхүү Олимпийн аварга хэмээх алдар хүндийг хүртэж чадсан юм.

Жүдо бөх сонирхогч, үзэгч олон түүнийг “Үнэхээр шийдсэн барилдааныг хийж байлаа” хэмээн ярилцаж байв. Түүний гайхалтай уран мэхүүд олны яриаг ортой байсан гэдгийг нотоллоо.

Энэхүү олимп Басилегийн хувьд анхных бөгөөд тэрбээр анхны олимпдоо ийнхүү амжилт гаргаж, жүдо сонирхогчдын таамгийг өөрчилж чадлаа.  

 





































Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жүдо бөхийн нэгэн шинэ од Фабио Басиле  
Үзсэн: 3402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [213.162.68.xxx] 2016-08-08 21:06
olympiiin daraagaas naad chin hachin bolnoo chadahgui unendee
Mongol [103.10.20.xxx] 2016-08-09 01:22
Ter ni ogt hamaagui shdee. Xamgiin gol ni olymp shu dee. Zodog oo tailsan ch yadiin.

Бидэнтэй нэгдээрэй