Шууд Chart

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарын тойм

2016-08-12 12:38:14

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Улсын Их Хурлын тогтоолоор, Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор,  Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам батлаж, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоожээ.

Журмаар, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.

Түүнчлэн бүс, дэд бүс байгуулах, өөрчлөх, татах буулгах, бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчний статусыг тогтоох, зарлан мэдээлэх, бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ зэргийг журамлажээ.


Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарын тойм  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй