Шууд Chart

Э.Сумъяа дагах барилдаан хийх боломжгүй болж, тэмцээнээ дуусгалаа

2016-08-18 23:57:29

Риогийн олимпийн Чөлөөт бөхийн 53 кг-ийн жингийн барилдаан яг одоо болж байна. Энэхүү жинд манай тамирчин Э.Сумъяа хүч үзэж, эхний тойрогтоо Польшийн бөх К.Кравцыктай учраа таарч ялагдсанаар, шөвгийн наймд шалгарч үлдэж чадаагүй.

Гэвч түүнд дагах барилдаан хийх эсэх боломж байсан боловч түүнийг давсан Польшийн бөх К.Кравцык Шведийн бөхөд 10:3 харьцаатай ялагдсанаар манай бөх дагах барилдаан хийх боломжгүй боллоо.

Харин Шведийн бөх ялалт байгуулбал К.Кравцык дагах барилдаан хийх боломжтой болно.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Э.Сумъяа дагах барилдаан хийх боломжгүй болж, тэмцээнээ дуусгалаа  
Үзсэн: 1909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Чинзо [183.177.97.xxx] 2016-08-19 07:54
Ангайж байгаад л 4 удаа хөлөө алдах юм, шилдэгүүд олимпод хүч үздэг гээ биз дээ.Эсвэл сонгомол барилдаанд орох хүнийг чөлөөтөд оруулчихсан юм уу хаашаа юм???????????? Чөлөөтийн сонгодог мэх хөлд орох биз дээ? Манайхан хөлтэй биш гартай нь ноцолдсоор байгаад өөрснөө хөлөө алдах юм? Сонгомол барилдааний бэлтгэл хийлгээд байдаг юм шиг барилдах юмааааааа??????
Зочин [73.246.241.xxx] 2016-08-19 00:43
Hudluj barildahgui murluu tulaad yag zogsoj baigaad bugd torguulj ba Huluu 4udaa alfaj onoo aldlaa mulguu yumuu dasgaljuulagch naraa zaluu yer orchin tsagiin barildaand surga
Зочин [183.177.101.xxx] 2016-08-19 16:18
үнэхээр дургүй хүрмээр. арчаагүй амьсгаа. 1 удаа байж болно.4-ийн 4 удаа хөлдөө оруулчихаад ангайсан тэнэг юм зогсож байвал яахав. үнэхээр сэтгэл догдлон догдлон хүлээж үзсэндэ харамсаж байна. тэртэй тэргүй амжилт гаргахгүй гэдэг нь харагдаж байсан л даа. юм чинь цаанаа өнгө хийморь гэж нэг юм байдаг. сүнс сүлдгүй болсон амьсгаа. аливаа юманд хариуцлага гэж бий шүү нөхөр минь

Бидэнтэй нэгдээрэй