Шууд Chart

Рио 2016: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд шинэ аварга төрлөө /Бичлэг/

2016-08-19 05:56:07

Риогийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн аваргууд дөнгөж сая тодорлоо. Энэ жингийн барилдаанд олимпийн гурван удаагийн аварга Япон улсын бөх Иошида Саориг ялалт байгуулж, дөрөв дэх ялалтаа авна гэж бөх сонирхогчид таамаглаж байсан боловч санаанд оромгүй эргэлт гарч АНУ-ын бөх София Магдалена Матцон шалгарч, шинэхэн аварга боллоо.

Ийнхүү олны таамаглалд байсан Иошида аварга мөнгөн медаль хүртэж, Швед, Азербажений бөхчүүд хүрэл медалийн эзэн болсон юм. Та бүхэн аваргын төлөөх барилдааны бичлэгийг зурган дээр дарж үзээрэй.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Рио 2016: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд шинэ аварга төрлөө /Бичлэг/  
Үзсэн: 1942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй