
Error loading player: No playable sources found
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, алхамын талаар санал солилцох зорилгоор уулзаж буйгаа илэрхийлсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.