
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 18. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Идэвхитэй бүтээлч ажил. Зорилгоо сонгох, зарчмаа хамгаалах, дотоод энергиэ төвлөрүүлэхэд тааламжтай. Таны мэдрэмж зөн билэг, юмыг хүлээн авах чадвар хүчтэй байна. Энэ өдөр ялангуяа уран бүтээлч хүмүүст хамаатай. Танд эрч хүч мэдрэгдэж, ажилдаа урам зоригтойгоор орно. Мэргэжлийн асуудлуудаа хялбархан шийдэж, төлөвснөө амьдралд хэрэгжүүлнэ. Эд зүйл худалдан авах, нэр хүнд олох, албан тушаал ахихад сайн.
Үхэр (4/20-5/20)
Та өнөөдөр баяр баяслаар дүүрэн байх нь. Алс хол яваа найз нөхөд, хайртай дотно хэн нэгнээ үгүйлэн санаж, сэтгэл санаа тань бага зэрэг тавгүйтэхээр байна. Гэхдээ шинийг санаачлах хүсэл тань оргилж, орчин тойрондоо өнгө нэмэхийг хүснэ. Гар урлалын бүтээл сонирхлыг тань татах бөгөөд хийж сурах хүсэлдээ ч хөтлөгдөнө. Тиймээс өөртөө цаг зав гарга. Өндөр настны хувьд сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Романтик шинж чанартай харилцаа өнөөдөр дахиад л асуудал үүсгэх бололтой. Жинхэнэ ихрүүд бол маш их хайр, тогтвортой харилцааг эрэлхийлдэг ба энэ нь яг одоо таны амьдралд тохиолдож байгаа зүйл биш байж болох юм. Та нарын зарим нь харилцааныхаа талаархи бодит байдалтай нүүр тулж урт хугацааны амлалт өгөх үү эсвэл салах уу гэдгээ шийдэх хэрэгтэй ч байж болох юм. Гэр бүлийн төвөгтэй асуудлыг шийдэхэд амар байх нь ховор. Дурласан нэгэн хэлэх гэснийхээ оронд шал өөр юм хийж ч магад. Яг одоо сэтгэл санаагаа илэрхийлэхийг зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Таамаглашгүй өдөр. Төсөөлөөгүй байсан салалт, өөрчлөлт дурласан хилэнцийнхнийг гонсойлгох болно. Бүлгийн арга хэмжээнд оролцох нь таны найдаж байсан нөхөрлөлийг авчрахгүй. Гэхдээ энэ нь өөрийн чадвараа хөгжүүлэх боломж олгох болно. Найз чинь сэтгэл санаагаар унаж, таныг зовоож, өөрийн зовлонгоо тоочвол сэдвээ өөрчилж амьдралыг арай өөр өнцгөөс харахад нь тусла. Улс төр сонирхдог бол улс төрийн намд элсэж, шинэ ертөнц нээх аваргын ажлаа эхлэ.
Арслан (7/23-8/22)
Зөөлнөөр хэлэхэд ерөнхий эрчим хүч буурч, өвчин эмгэг ирнэ. Хэрвээ витамин дутагдсанаас бие суларсан бол амин дэм уух зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй. Таагүй уур амьсгал тодорхой цаг хугацаанд үргэлжилнэ. Бие биедээ гомдох гоморхол мартагдахад хүнд байна. Ойр дотнын найз нөхөд тань таагүй бодол санааг тань холдуулахад тань тусална. Тиймээс гэрээсээ гарч найз нөхөдтэй гээ уулз.
Охин (8/23-9/22)
Таны зөн совин, анхны сэтгэгдэл одоо яг хүчтэй байгаа тул хэрэв танд таалагдахгүй байгаа зүйлийг хийлгэх гээд байвал өөрийнхөөрөө зүтгэж, татгалз. Хайртай хосуудын хувьд хамт салхинд гарах, ямар нэг шинэ зүйлийг хамтдаа хийх зэргээр цагийг гайхамшигтай өнгөрөөнө. Гэр бүлийнхэнтэйгээ хооллох болон салхинд гарахад тун ч таатай байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Бодлогошронгуй өдөр. Энэ өдөр танд найдваргүй мэт санагдаж байсан бүтэлгүй явдлууд сайнаар эргэн, таны сэтгэл санааг өргөнө. Хайрттайгаа дотносох төлөвлөгөөгөө хойшлуулах нь зөв. Учир нь энэ өдөр олон саад тотгор таны харилцааг таагүй байдалд хүргэж болзошгүй. Хүмүүстэй аль болох их харьц. Гэр орноо шинэчлэх болон бизнес төлөвлөгөө зохиоход таатай ба гарах үр дүн нь ч сайн байна. Та шинийг санаачлах сэтгэлээр дүүрэн байж асуудлыг зөвөөр шийдэж чадна. Хэрэв таны өсвөр насны хүүхэд асуудал үүсгэсэн бол та эхлээд сонсон дараа нь ярилц.
Хилэнц (10/23-11/21)
Таамаглашгүй өдөр. Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Логиктой байдал бүр хамгийн бага байх нь. Гэвч хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед таны гарт байгаа хүчийг та удаан барьж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үүнийг зөвхөн хараад сууж байх нь дээр бөгөөд үйл хөдлөлөө хянаад тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно.
Нум (11/22-12/21)
Эрч хүчтэй. Шинэ 7 хоногийн эхэнд та эрч хүчээр дүүрэн байх болно. Cap таны орд руу нүүх бөгөөд энэ нь эрч хүч өөдрөг үзлийг бэлгэдэнэ. Таны тайван дөлгөөн байдал хүсч буй зүйлээ олж авахад тань тусална. Хэрвээ та үдэшлэг болоод баяр ёслолд оролцох гэж байгаа бол хамгийн сайхан даашинзаа өмсөөрэй. Бусад хүмүүст хэцүү санагдаж буй зүйлүүд таны хувьд өчүүхэн зүйл шиг санагдах болно. Хэн нэгэн танаас тусламж хүснэ.
Матар (12/22-1/19)
Эцэг эх, өвөө эмээ нар тань хайртай хүний тань талаар эсрэг бодолтой байж таныг урвуулахыг оролдоно. Хэрвээ энэ нийгмийн шударга бус байдлыг илчилж байгаа бол шалтгааныг нь олохоор нэгдэнэ. Үйлдэхээсээ өмнө хоёр дахин бод. Эрч хүчтэй үйл ажиллагаа таагүй үр дүн авчирч болзошгүй. Оюутнууд ажлын урилга авч, хичээлээ орхигдуулах болно. Гэвч эхлээд та өөртөө бүх зүйлийг тунгаан бодох хангалттай хугацааг өгөөрэй.
Хумх (1/20-2/18)
Өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Харин та орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсч байгаа бол боловсролыг эрхэмлээрэй. Иог, бясалгал хийх нь таны сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй, биеийн тань алжаалыг тайлах болно. Та хийх гэж байгаа зүйлээ өөрийн биеэр бодитой сайн мэдрээгүй байж, дур хүсэлдээ автан яаруу сандруу эхлэх хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Хайр, үнэ цэнийг билэгдсэн Сугар гараг ухран шилжилтээ өнөөдрөөс хийж эхэлсэн бөгөөд энэ хооронд Сугар гараг таны харилцаа, хамаарлын гинжийг давж гарах тул удаан хугацааны үерхэл нөхөрлөл, энгийн нэг нэр төдий байхгүй л болов уу. Гэхдээ эрч хүчийг нь мохоолгүй гэрлийг нь ахин асаагаарай. Харин таныг умартаж, мартсан хүмүүст сануулах гэж оролдсоны хэрэггүй. Харин тэдний мөн чанарыг сайн таниад ав. Хувийн ашиг сонирхлоо бодсон хүмүүс саад бэрхшээл авч ирэх бололтой. Тэд найз нөхрөө гаргуунд хаяж ч мэдэх юм. Харин та үнэнч шударга замаар яваарай.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 2042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.