
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор I ээлжийн сургалт өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 142 өрхийн эмнэлгээс их эмч 1, сувилагч 1, нийт 284 мэргэжилтнийг хамруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн сургалтанд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 112 эмч, сувилагч оролцов. Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, гэмтлийн үеийн суурь тусламж, могой, шавьжинд хатгуулах, наранд цохиулах үеийн яаралтай тусламж болон түлэгдэл, угаарын хийн хордлогын үеийн тусламж, бусад орчны нөлөөт эмгэгийн үеийн яаралтай тусламж, яаралтай тусламжийг багаар үзүүлэх зэрэг сэдвүүдээр лекц, дадлага хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад оролцсон эмч, сувилагчдаас амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн сургалтын өмнөх болон дараах сорил авч сургалтын үр дүнг үнэлсэн байна. Цаашид анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг сайжруулах тасралтгүй сургалтуудыг төлөвлөгөөтэй, үе шаттай явуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа болно.
Эх сурвалж: ЭМЯ
“Тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах” сэдэвт сургалт хийв | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.