Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2016-08-28 08:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 26.Адъяа гараг.  Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага:
Өтлөх үхэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ойрын холын хамаатнууд, танилууд гэх мэт маш олон хүмүүс танайд зочилно. Дотны хүмүүстэйгээ холбоотой бай. Энэ олон хүмүүст багагүй мөнгө зарцуулна. Гэвч зочид ч танд асуудлаа шийдэхэд тань тус болж чадна. Хэрэв энэ долоо хоногийн турш тэнэг байдлуудаас өөрийгөө хол байлгасан бол өнөөдөр таашаал авч мөн хүч тамир сэргэж, сэтгэл санаа сайхан байх болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулж биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр ямар нэгэн таагүй зүйл болохгүй ч таны сэтгэл санаа элдэв юманд шаналан зовсоор байх болно. Хэрвээ танд боломж байвал гадаад руу нэг аялаад ирвэл бүх юм хэвийн сэтгэл санаа тогтвортой болно гэж одод зөвлөж байна. Оройн цагийг энэ сэдвийн тухай хайрттайгаа зөвлөлдөн өнгөрөөх хэрэгтэй. Харин ходоод гэдэсний хямрал тохиолдож магадгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Ургамал амжилттай ургуулах чадвартай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж, хөрсийг нь баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч, редактор хүмүүс энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Богино хэмжээний курснууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнэтэй амжилтанд хүрэх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хууран мэхлэлт, хуурамч мэдээлэл, муу санаатнуудын далд явуулгатай холбоотой таагүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвхтэй байх, хариуцлагатай шийдвэр гаргахаас татгалз. Түншүүддээ хэт бүү найд, дотны хүмүүсийнхээ зүгээс тусламж хүлээх хэрэггүй, бүх зүйлийг өөрөө хий. Бүдүүлэг зан, хууран мэхлэлттэй мөргөлдөнө. Санхүүгийн байдлыг эрс муутгах эсвэл дотны хүнтэйгээ харьцах харьцааг муутгах гэнэтийн асуудал үүсч болзошгүй.


Арслан (7/23-8/22)   

Таны ой ухаанд мянган бодол эргэлдэж магад. Бодит байдал, саруул ухаан танд эрч хүч олж авахад туслах боловч та сайн төвлөрч чадахгүй л байх болов уу. Сонирхолгүй уйтгартай үйл ажиллагаанд хамрагдсанаар сэтгэл ханамжгүй байдал бий болно. Нэг хэвэнд баригдахгүй сонирхолтой байлгахын тулд та зарим нэг зүйлийг өөрөөр хийх гээд оролдоод үзээрэй. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Цахилгаан шат ашигласны оронд шатаар алхах нь танд хэрэгтэй дасгал болж мэдэх юм.


Охин (8/23-9/22)

Жинхэнэ найз нөхөд татгалзсан хариу авч чаддаг гэдгийг сана. Харин та өөрийн бодлоо шулуухан хэлэхэд тохиромжгүй байгаа бол тэднийг найз нөхөр мөн эсэхийг тунгаа. Заримдаа бид жинхэнэ үнэнг тойрч гардаг. Танд өөрийгөө хүндлэх сэтгэл байгаа л бол үүнээс зайлсхийх хэрэгтэй. Ямарваа нэг техникийн саатал гарч үстэй толгойг тань арзайлгаж мэдэх юм. Кибэр орон зайд нэвтрэхийг үгүйсгэхийн аргагүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Холимог өдөр. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх бөгөөд тогтворгүй зан нь таны тав тухтай бүсээсээ нүүж, идэвхитэй байхад хүргэнэ. Гаригуудын холимог нөлөө багасгах тул ухааны цар хүрээ чинь сайн л байх юм бол амжилтанд хүрэх болно. Гутрангуй үзэл, гуниглах хандлагыг няцааж зориг шулуудах хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үүрэг юм уу таны хийхийг үргэлжид хүсч байсан зүйлээ хийх боломж гарч болзошгүй бөгөөд сэтгэл ханамжийн гайхамшигтай мэдрэмж өгөх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Азтай өдөр. Од гараг төрөл бүрээр нөлөөлнө. Хэрвээ та ухаалаг байж чадвал энэ өдөр туйлын азтай, таатай байж чадна. Тиймээс та сугалаа худалдаж авч болох юм. Гэхдээ казино болон морин уралдаанаас хол бай. Хэрвээ ажил тань их чухал бол ажиллах чадвар, авьяас билгээ дайчил. Тэнгэрийн ван гараг таны санхүү, мөнгө, хамтарсан хөрөнгөний асуудал дээр саад тотгор авчирч болзошгүй. Та бусдаас өр авлагаа авч чадахгүй байж мэднэ. Эсвээс энэ бүхэн хойшлогдоно. Та энэ үдэш романтик холбоог тогтооход таатай.


Нум (11/22-12/21)

Энэ өдөр та ямар нэгэн зүйл хүсвэл таны хүсэл биелэх өндөр магадлалтай байгааг гараг эрхэс танд сануулж байна. Өөрийн хүсч буй зүйлийнхээ хойноос явахаас бүү айгаарай. Энэ ордныхонд яг одоо маш тохиромжтой сайхан цаг бүрдэж байна. Энэ өдөр цалингаа нэмүүлэхээр дарга дээрээ орох, ямар нэгэн чухал хэлэлцээр хийх эсвэл ном болон төслийн санал оруулахад маш тохиромжтой өдөр. Энэ өдрүүдийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь сайхан харилцаа бий болгоход тусална.


Матар (12/22-1/19)

Бүтээлч өдөр. Гэрээ хэлэлцээрүүд амжилттай явагдах бөгөөд бичиг цаасны ажилд анхааралтай хандаарай. Интернетээр сургалтанд хамрагдах нь мэдлэгээ нэмэгдүүлэх таатай боломж байх болно. Энэ ордны шалгалт өгч байгаа оюутнууд хэтэрхий их дарамт стресст орсны хэрэггүй. Жолоонд явж байгаа хүмүүс дүрмээ сайн ойлгон шалгалтаа сайн өгч, үнэмлэхээ ядах юмгүй гардан авах болно.

 


Хумх (1/20-2/18)

Яг одоо л хайртдаа болон ямар нэгэн холбоо сүлбээний асуудалд анхаарал тавихад хамгийн тохиромжтой өдөр. Хэн нэгэн хайртай хүндээ анхаарал хандуулж түүнийгээ нэгт тавих хайр дурлалыг чинь улам хүчтэй болгоно. Дараагийн хэдэн өдөр энэ ордныхонд гараг эрхэсийн нөлөөлөл санхүү, уулзалтан дээр тань илүү анхаарах болно. Эрүүл мэнд, банкны данс, нөхөрсөг хайр дурлалын асуудлууд таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Яг л таны урам зориг, хүсэл мөрөөдөл, эрүүл энх, аз жаргал зэрэгт чинь оруулж байгаа хувь нэмэр шиг л байх болно. Чухал тэмдэглэлт зүйлийг тэмдэглэх нь танд баяр баяслыг бэлэглэнэ.


Загас (2/19-3/20)

Дарамттай өдөр. Завгүй өдөр байх боловч хэлэлцэх асуудал хийж буй үйлдэлд асуудал гарахгүй. Үүрэг даалгавраа яаруу сандруу хийх нь цаг хэмнэх бус харин ч дахин хийхэд хүргэж магадгүй. өнөөдөр санхүүгийн шийдвэр бүү гарга. Аливаа зүйлийг нарийвчлан үзэхийн тулд шийдвэр гаргах ба энэ нь эөрэг хандлагатай байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн  
Үзсэн: 2525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй