Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

2016-08-27 07:30:52

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.26/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсын парламентын танхимуудын дарга нарын мэндчилгээг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилсан болохыг дуулгав. Ноён Элчин сайд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын орлогч даргын мэндчилгээг биечлэн хүргэж ирсэн гэлээ. 

УИХ-ын дарга М.Энхболд, эрхэм хүндэт Элчин сайд Искандер Кубаровичтай уулзаж буйдаа баяртай байна гээд УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн удирдлагуудын мэндчилгээг хүлээн авсан болохоо хэлэв. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев өнгөрсөн 07 дугаар сард манай улсад айлчлах үеэр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн болохыг УИХ-ын дарга тэмдэглээд, уг уулзалтыг зохион байгуулахад Элчин сайдын оруулсан хувь нэмэр чухал үүрэгтэй байсныг дурдан талархал илэрхийлсэн юм. 
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа хамтын ажиллагаа, Байгаль нуурын яриа хэлэлцээр болон Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар харилцан ярилцав. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [107.77.70.xxx] 2016-08-28 03:42
Muu Gazriin naimaachin, bas eronhiilogchid sanaatai HUTSBAA !!!!!!!!

Бидэнтэй нэгдээрэй